Шинэ мэдээлэл

Тээвэрчин

Өрнийг зорьсон тээвэрчин бидӨөрийн зорилгоо гүйцээхээрЦэнхэр тогоруугаа хөлөглөнЦээлийн хөндийг зорьцгооход Алаг нуурын хөндийгАяар аяархан туулахадАрд минь үлдэх Таянгийн нурууАажим аажим холдоно

Онлайн туслах

December 14, 2018
  “Эс Би Транс” ХХК-ийн вэб сайтад тавтай морилно уу!
Мэдээлэл
Тээвэрчин PDF Print E-mail
Friday, 24 June 2011 05:15

Өрнийг зорьсон тээвэрчин бид
Өөрийн зорилгоо гүйцээхээр
Цэнхэр тогоруугаа хөлөглөн
Цээлийн хөндийг зорьцгооход

Алаг нуурын хөндийг
Аяар аяархан туулахад
Ард минь үлдэх Таянгийн нуруу
Аажим аажим холдоно

Дэлгэрэнгүй...
 
Шүлгийг зохиосон А.Амарбат PDF Print E-mail
Friday, 24 June 2011 05:12

Алтай нутагт амьдрал үргэлжилнэ
Аж Богдын даваагаар машины цуваа хөвөрнө
Сэвэлзүүр салхитай энэ нутагт
Сэтгэл шулуудсан минь учиртай

Тээврийн замдаа хөдлөн явахад
Кемпийн минь бараа жижигрэн үлдэнэ
Тээвэрлэсэн ачаагаа бүрэн буулгаад
Тэнүүн сэтгэлээр жолоогоо мушгина

Дэлгэрэнгүй...
 
Дотоодын тээврийн компаниуд нэгдэж корпораци байгууллаа PDF Print E-mail
Monday, 25 April 2011 04:57

Монголын тээврийн салбарын манлайлагч болох Туушин ХХК,  Монтрансавто ХХК, Эс би ложистикс ХХК, Эс би транс ХХК, Монгол экспресс ХХК, Тав ХК, Монголтрак ХХК, Ногоон гэрэгэ ХХК, Автобустав ХХК гэсэн манай улсын нэр хүнд бүхий 9 тэргүүлэгч тээврийн компани нэгдэн нийлж “Монгол тээвэр нэгдэл” корпорацийг үүсгэн байгуулж, билгийн улирлын өлзий дэмбэрэлтэй намрын налгар өдөр 2010 оны аравдугаар сарын 27-нд Яармагийн дэнжид нээлтийн ёслолоо хийлээ. Нээлтийн ёслолд  ЗТБХЯ-ны удирдлагууд, хөрөнгө оруулагчид, тээврийн салбарын компаниудын удирдлага, зочид төлөөлөгчид, жолооч механикжуулагчид, хэвлэл мэдээллийнхэн  оролцлоо.
“Монгол тээвэр нэгдэл” корпорацийн эрхэм зорилго бол МУ-ын хууль дүрмийг мөрдөн хил орчмын болон уул уурхайн тээвэрлэлтийн тодорхой хувийг найдвартай хийж ОУ-ын стандарт шаардлагыг хангасан дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц корпорацийг бий  болгоход оршино.

Дэлгэрэнгүй...
 
Таван толгойн нүүрсний тээврийн замыг хаалаа PDF Print E-mail
Monday, 25 April 2011 04:55

Үүнээс ямар үр дүн гарах вэ?

Ашигт малтмалын экспортын ид улиралд нүүрсний олборлолтыг тушсан нэгэн шийд-вэрийг Авто тээврийн газар гаргажээ. Салбарын сайд Х.Баттулгын үүрэгдсэний дагуу гэх тодотголтой энэ шийдвэрийнхээ тухай тус газрын холбогдох албаны хүмүүс өчигдөр дуулгасан юм.

Энэ нь Тавантолгойд олборлолт явуулж буй Ухаа худаг, Тавантолгойн уурхайгаас Ца-гаан хад гэдэг газар хүртэлх замаар тээвэрлэлт явуулахыг хориглосон шийдвэр юм. Тус замаар өдөрт хүнд даацын 500-гаад машин нүүрс тээвэрлэдэг гэнэ. Тэдний зорчдог 254 км зам 6-8 салаа болж, өргөн нь нэг км авто замыг хамарчээ. Зуу зуун тоннын жинтэй авто машинууд хөлхсөнөөр тоос босч, шороо бужигнаж, орчин тойрон харагдах боломжгүй болдог байна. Улмаар авто машины осол гарч, хүний амь нас эрсдэх нь ихэсчээ. Тухайлбал, өнгөрсөн онд тус замд 31 авто тээврийн осол гарч, 23 хүний амь нас хохирч байсан бол энэ оны эхний улиралд 12 осол гарч гурван иргэн амь насаа алдсан байна. Энэ мэт байгаль орчин болон хүний амь насанд ихээхэн хор уршиг учруулж байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Одоогийн байдлаар газар дээр нь холбогдох албадаас бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд тэд өнөөдрөөс уг замыг хаах аж.

Дэлгэрэнгүй...
 
«StartPrev12NextEnd»

Page 1 of 2